• Монгол улс, Улаанбаатар 17060, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 94
  • +976 95452000
Мэдээлэл
Төслийн талбайд ажиллалаа
November 26, 2019
Тавантолгойн цахилгаан станц төслийн баг, Тавантолгой цахилгаан станц ХХК-ийн төлөөллүүдийн хамтаар Тавантолгой цахилгаан станц төслийн талаар Оюутолгой ХХК-н дотоодын зөвлөх болон гадаадын техникийн зөвлөх компанид 2018 оны 9-р сарын 25-27-ны өдрүүдэд төслийн талбайд газар дээр нь мэдээлэл өгч ажиллалаа.
 
Уг ажлын хүрээнд төслийн гол асуудал болох ус хангамжийн асуудлаар мэдээлэл өгч, төслийн ус хангамжийн хайгуул хийгдсэн Наймдайн хөндийд байрлах уст цэгүүдийг танилцуулж ажилласнаас гадна Ухаа худаг 18МВт цахилгаан станц, Наймдайн хөндийн ус хангамжийн систем, Ухаа худаг нүүрсний уурхай, Майга уулын усан сан, Тавантолгой дэд станц болон төслийн талбайтай танилцаж, зөвлөхүүд болон оролцогчдод төслийн явцын талаар танилцууллаа.