• Монгол улс, Улаанбаатар 17060, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 94
  • +976 95452000
Танилцуулга
Танилцуулга
Танилцуулга
November 26, 2019

Ди-Ти-Юу ХХК нь 2006 онд байгуулагдан, дэд бүтцийн салбарт металлын чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх, ҮЭС хийх, металлын бүх төрлийн шинжилгээ хийх, багаж, тоног төхөөрөмжийг импортлох, засварлах, гагнуурын ажлуудад чанарын хяналт тавих, гагнуурчдаас ур чадварын шалгалт авах, гагнуурын ажлыг гүйцэтгэх, өндөр болон дунд даралтын ган шугам хоолой, булан, хаалт арматур, хамгаалах клапан, сильфон компенсатор, холбох хэрэгсэл худалдаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Манай компанийн Техник Хяналтын Алба нь Монгол Улсын Стандарт, Хэмжил Зүйн Газраас MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу итгэмжлэгдсэн бөгөөд А төрлийн техникийн хяналт, Угсралтын болон ашиглалтын үеийн техник хяналтыг:
Уурын зуух
Уурын турбин
Уур, халуун ус, хийн шугам хоолой
Даралтат сав
Шатахуун болон хий хадгалах сав
Барилга байгууламжийн даацын метал эд анги, хийц
Гагнуурын холболтууд
Хуванцар хоолойн залгаасуудад
үл эвдэх сорилт, метал шинжилгээг хийж холбогдох стандарт, норм, дүрэм сертификатад заагдсан техникийн үзүүлэлт, шаардлагыг хангаж байгаа эсэхэд техникийн дүгнэлт гаргадаг онцгой хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэдэг.
 
Үүнд:
Гадна үзлэг, шалгалт
Үл эвдэх сорилын хэт авианы шалгалтаар металын болон гагнуурын оёдлын дотоод гэм согогийг тодорхойлох, ханын зузааныг хэмжих
Үл эвдэх сорилын радиографийн шалгалтаар металын болон гагнуурын оёдол доторхи гэм согогийг тодорхойлох
Үл эвдэх сорилын шингэн нэвчүүлэх шалгалтаар металын болон гагнуурын оёдлын гадаргуугийн ба гадаргууд ил орших гэм согогийг тодорхойлох
 
Үл эвдэх сорилын соронзон бөөмийн шалгалтаар металын гадаргуугийн болон гадаргууд ойр орших гэм согогийг тодорхойлох
Үл эвдэх сорилын хуйларсан гүйдлийн шалгалтаар металын болон гагнуурын оёдлын гадаргуугийн ба гадаргууд ойр орших гэм согогийг тодорхойлох
Рентген спектр шинжилгээний аргаар металын химийн найрлагыг 0,0001 нарийвчлалтайгаар тодорхойлох
Металын болон гагнуурын оёдлын металын хатуулгийг Бринелль, Роквель, Виккерсийн аргуудаар тодорхойлох
Даралтат сав болон хийн баллонуудад баталгаа гаргах
Үл эвдэх сорил болон метал судлалын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.